Таны үс цайруулалттай, мөн ихээр унадаг гэдэг нь үс ба хуйх болон үсэнд тэжээл дутмаг байна гэсэн үг. Ийм үед зөвхөн үсний гадна давхарга төдийгүй хуйхыг эмчлэх, нөхөн сэргээх бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай. Бидний зүгээс дараах бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна:
Rebalacing fresh/moisture shampoo, Rebalancing serum нь таны хуйхны тос, чийгийн тэнцвэрийг хадгалж, үсний булцууг чангалж хуйханд гүн тэжээл өгнө.
Enrich Bonding mask, enrich bonding oil үсний үзүүрт гүн тэжээл өгч, гэмтсэн дотоод холбоосыг нь нөхөн төлжүүлнэ.
Ayunche брэнд нь хэрэглэгчийн үс, хуйханд зориулсан олон төрлийн бүтээгдэхүүнтэй бөгөөд ихэнх нь дараах төрөлд хуваагддаг:
Хуйх тайвшруулах (Derma Calming Line): Мэдрэг, улайлт, их загатнадаг хуурай хуйханд зориулагдсан.
Үс уналтыг зогсоож, тэнцвэржүүлэх (Rebalancing Line): Тослог болон хуурай үсний, чийг тэнцвэржүүлж, үс уналтыг зогсооно.
Үсийг гялалзуулж, бэхжүүлэх (Enhancing Silky Line): Будагтай үсний өнгийг удаан хугацаанд хадгалж, гялалзсан, зөөлөн болгохоос гадна үсний хайрсан давхаргыг бэхжүүлнэ.
Гэмтэлтэй үсний (Enrich Bonding Line): Гэмтэлтэй үсийг нөхөн сэргээж, дотоод холбоосыг нөхөж эмчлэх бүтээгдэхүүн
Хагтай үсэнд (Refreshing Line): Псириоз, хаг зэргийг зөөлнөөр гуужуулж, дахин хагтахаас сэргийлж, арьсны өөрийгөө хамгаалах чадварыг сайжруулах багц
Тийм ээ, Ayunche брэндийн бүтээгдэхүүнүүдийг 3 наснаас дээш бүх насны хүн хэрэглэж болно. Гэхдээ хүүхдийн хуйх, үсний онцлогт тохирох төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.
Ayunche брэнд нь Clean Beauty зарчмыг чандлан сахиж хүн болон байгальд хор хөнөөлтэй орц найрлагыг бүтээгдэхүүнүүддээ хэрэглэдэггүй. Зөвхөн байгалийн гаралтай, үр дүн нь судлагдсан түүхий эдийг эрхэмлэдэг. Тиймээс манай брэндийн бүтээгдэхүүнүүдэд дараах бодисууд агуулагддаггүй:
Парабен (methyl, propyl гэх мэт) – Хугацаа уртасгагч бодис
Sulfate (SLS, SLES) – Арьс, үсийг хэт их цэвэрлэж, цочрол үүсгэж болзошгүй.
Формальдегид- Хугацаа уртасгагч бодис
Фталат (phthalates) – Уусгагч бодис
Триклосан, микропластик (polyethylene beads) – байгаль, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг.
Ayunche нь шинжлэх ухаанд суурилсан инноваци, байгалийн гаралтай түүхий орц найрлагыг төгс хослуулсан, мэргэжлийн түвшний үс, хуйх арчилгааны спа брэнд юм. Манай брэндийн бүтээгдэхүүнүүд үсийг зөвхөн гаднаас нь бус, дотроос нь эмчилж, хуйхны эрүүл экосистемийг бүрдүүлдэг. Эрүүл хуйхнаас эрүүл, гялалзсан үс ургана — энэ зарчмыг баримталдгаараа бид бусдаас ялгардаг.